Бидний тухай

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Бидний үйл ажиллагаатай танилцан манай цахим хуудсанд зочилж буй таны энэ өдрийн амар амгаланг эрье.  Бид 2008 онд үүсгэн байгуулагдсанаас хойш хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслэлийн үйлдвэр, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага нь Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслэлийн салбарт стандартад суурилсан, мэргэжлийн шийдэл загвар, өнгө, чанар бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг захиалагч нартаа хүргэж та бүхний хөдөлмөрийн ая тухтай байдалд тань өөрийн хувь нэмрийг оруулсаар ирлээ. Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж буй эрхэм худалдан авагч, хэрэглэгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Та бүхний хамтын ажиллагаанд талархаж хүндэтгэсэн.

“АБСОЛЮТ ЧОЙС” ХХК-ны хамт олон

АЛСЫН ХАРАА

Бид, Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслэлийн салбарт стандартад суурилсан, мэргэжлийн шийдэл загвар, өнгө, чанар бүхий бүтээгдхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж энэ салбарын үйлдвэрлэл, худалдаа, импортын үндэсний тэргүүлэгч компани болно.

“МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ”

Бид, бүх төрлийн ажлын хувцас дотооддоо үйлдвэрлэж хөдөлмөр хамгааллын норм стандарт болон аюулгүй ажиллагааны хэм хэмжээг хангасан бүх төрлийн ажлын гутал, хамгаалах хэрэгслэлийг импортоор нийлүүлж байна.

Манай үйлчилгээний давуу тал:

  1. Байгууллага бүрийн онцлогт тохирсон загвар, өнгө, шийдэл
  2. Уян хатан үнэ тарифын санал
  3. Хамтын ажиллагааны урамшууллын системтэй
  4. Байнгын тогтвортой үйлчилгээ, борлуулалтыг явуулдаг

“ОЁДЛЫН ҮЙЛДВЭР”

Манай оёдлын үйлдвэр нь тус мэргэжлээр суралцаж энэ салбартай олон жилийн туршлага хуримтлуулсан загвар зохион бүтээгч, оёдлын мастер, эсгүүрчин, чанар шалгагч, оёдолчин гэсэн хүний нөөцийн чадварлаг багийг бүрдүүлж байгууллага хамт олны хүссэн загвар, сонголт бүхий хувцас хэрэгслэлийг мэргэжлийн төвшинд урлаж харилцагч байгууллагын талархал хүлээсэн бүтээлч хамт олон болж чадсан.